Балетын үндэсний IV уралдаан XI сард болно

Монголын балетын хөгжил сангаас Балетын үндэсний IV уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс 28-нд зохион байгуулах гэж байна.

Энэ жил тус уралдаан цахим орчинд явагдах бөгөөд нийслэл, дүүргээс гадна бүх аймаг, суманд болон гадаад улсад оршин суугаа монгол сурагчдад нээлттэй, өргөн цар хүрээтэйгээр үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Сонирхуулахад, Балетын үндэсний IV уралдааны бүртгэл ирэх сарын 15-ны өдрөөс 30-ны хооронд явагдаж, шалгаруулалт 11 дүгээр сарын 1-нээс 28-ны өдрүүдэд цахим орчинд шат дараалалтай явагдах юм байна.