Пфайзер/Бионтех компани бага насны хүүхдэд зориулсан вакциныхаа тусгай зөвшөөрлийг хүлээж байна

Пфайзер/Бионтех компани 12-оос доош насныханд зориулан гаргаж байгаа вакцины зөвшөөрлөө хүлээж байна. Тус компанийн мэдэгдэж байгаагаар АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас хүүхдэд зориулан гаргаж байгаа вакцины хэлэлцүүлгийг хийж баталснаар бага насныхныг дархлаажуулна гэлээ.

Хэрэв АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас вакцины зөвшөөрлийг нэн даруй олгох юм бол АНУ-д тархаад байгаа 19 төрлийн мутацийн эсрэг хүүхдүүд аюулгүй болно гэж Пфайзер компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла мэдэгдсэн юм. Мөн зорилтот бүлгийнхнийг вакцинжуулах ажил нэг алхмаар урагшилна гэлээ.

Одоогийн байдлаар "Пфайзер" вакцинаар зөвхөн 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил хэвийн үргэлжилж байна. АНУ-д хичээлийн жил шинэ эхэлснээс хойш делта хувилбарын тархалт огцом өссөн. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын санааг зовоосон гол асуудал болж байгаа юм.

АНУ-ын Хүүхдийн эмнэлгийн академиас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт халдварын тохиолдлын 26 хувь нь бага насныхан байна гэлээ.

Харин өнгөрсөн долоо хоногт тус улс 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ гэж мэдэгдэж байсан. Гэхдээ ямар вакцинаар гэдэг нь тодорхойгүй, магадгүй "Пфайзер" вакцин хийнэ гэж таамаглаж байсан юм.

Харин хүүхдэд зориулсан "Пфайзер" вакциныг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас батлах юм бол Сүнсний баяраар хүүхдүүдэд вакциныг хийж эхлэх нь.

Мөн АНУ-ын Өвчний тархалт хяналт судлалын төвөөс хүүхдийн өвчлөл ихсэх тусам эмнэлгийн хүрэлцээ хангамж муудаж, эрчимт эмчилгээний тасагт бүү хэл энгийн тасагт ор олдохгүй болж байна гэсэн байна.

Коронавирусний халдвар авсан хүүхдүүдээ хэвтүүлэхээр хүүхдийн эмнэлгүүдийн гадаа майхан барин хонож байгаа эцэг, эхийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ