Дундаж давхаргын өрхүүдийн 50 хувийнх нь амьжиргааны түвшин буурчээ

Аливаа улс оронд дундчууд нь тухайн орны эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангагч нийгмийн гол бааз суурь байж, тэдний нийгэмд эзлэх байр суурийн тэлэлт, эдийн засгийн чадавхийн өсөлтөөс үндэсний хөрөнгө оруулалтын чадавхи, улсын төсвийн байдал, төрөөс авч хэрэгжүүлэх нийгмийн бодлогын хэрэгжилт ихээхэн хамаарч байдаг.

Монгол Улсын их сургуулийн судалгаагаар цар тахлын үед манай улсын дундаж давхаргын тал хувь нь орлогоо 70 хүртэл хувиар алджээ. Харин нийгмийн чинээлэг давхаргад цар тахал нөлөөлөөгүйг судлаачид хэлж байна.