Монгол Улсын засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1-р Хавсралтаар Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, Медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлын хэмжээг баталсан байдаг. Энэхүү тогтоолын дагуу “Токио 2020” паралимпын наадмаас хүчний гурван төрөлтөөр алтан медаль хүртсэн МУГТ Э.Содномпилжээг 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.