ЭМЯ: Шинээр 2851 тохиолдол бүртгэгдэж, 5211 иргэн эдгэрлээ

ЭМЯ: Шинээр 2851 тохиолдол бүртгэгдэж, 5211 иргэн эдгэрлээ. Мөн 11 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1046 болжээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1683 нь Улаанбаатар хотод, 1168 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 21532, гэрийн хяналтад байгаа 57490 хүн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам