ОУХМ жүдоч Э.Гэрэлмаа алтан медаль хүртлээ

Польш улсын нийслэл Варшав хотноо жүдо бөхийн Европын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд манай хоёр жүдоч  хүч үзэн алт, мөнгөн медаль хүртжээ. ОУХМ Эрдэнэцогтын Гэрэлмаа Австри, Франц, Герман, Туркийн тамирчдыг ялснаар Варшавын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна. Харин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой маань Беларусь, Украин, Алжирын бөхчүүдийг ялснаар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөөх барилдаанд хэдхэн хоногийн өмнө Дюссельдорфын их дуулгаас мөнгөн медаль хүртсэн  Польшийн Каролина Пиенковскад ялагджээ.