Энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай машины жолооч нар татвараа төлөх ёстой

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сараас эхэлж байгаа билээ. Тодруулбал,таны машины дугаар 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард, 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард татвараа төлсөн байх ёстой. Харин  энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай машины жолооч нар амжиж татвараа төлөх ёстой. 

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. 

Дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж жолооч нар дараах байдлаар татвар төлдөг. Тухайлбал, 

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай болохыг анхааруулж байна.