“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Шадар сайд Ө.Энхтүвшин ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааг дуусмагц Москва хотын Братьев Фонченкогийн гудамжнаа орших Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирж “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ. 

Энэхүү хөшөөний суурийн хананд “Монголын ард түмэн аугаа эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн сийлжээ.