Залуучууд дараах 22 фитнессээр 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчүүлнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

 22 клубт 50 хүртэлх хувийн  ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр үйлчлүүлэх боломж


Уг санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн  22 клубт Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. 

НЗХГ-ын дарга С.Сүх-Очир " Бид бүхэн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх клубүүдэд тусгайлан таних тэмдэг хийж өгсөн байгаа. Цаашид бас олон тэмцээн уралдааныг "Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-той хамтран зохион байгуулна. Бидний тавьсан саналыг бусад клубүүд хүлээж аваад хөнгөлөлттэй үнийг бий болгоно гэдэгт итгэж байна.

Оюутан залуучууд амралтын цагаар болон албан хаагчид цайны цагаараа фитнесээр хичээллэдэг. Тиймээс эдгээр хүмүүст илүү боломж гарч ирж байгаа юм" гэлээ. 

"Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар "Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо"-ны 22 гишүүн клубүүд нэрсээ өгсөн байгаа. Эдгээр газруудаад өдрийн цагаар залуучууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Энэ талаарх мэдээллийг залуучууддаа хүргэж байгаадаа баяртай байна."  гэв.

Дашрамд дуулгахад, Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулахаар төлөвлөж байгаа аж. 

Тодруулбал, 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа байгууллагад таван од байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажээ. 

Хөнгөлөлттэй үйлчлэх клубүүдийн нэрсийг хүргэж байна.