Засгийн газар: НӨАТ-өөс чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ерөнхий байцаагчийн эрх олгох тухай асуудлыг хэлэлцүүлэх юм байна.