Цэц

Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах агуулгатай юм.

Үндсэн хуулийн цэц дээрх иргэдийн гаргасан мэдээллээр маргаан үүсгэж дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон. Цэцийн дунд суудлын хурал дөнгөж сая эхэллээ. Иргэдийн мэдээлийг Цэцийн гишүүн Д.Сугар судалж маргаан үүсгэх шийдвэр гаргажээ. Тэрээр одоо маргаан үүсгэх болсон үндэслэлээ танилцуулж байна.

Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж нар оролцож байгаа юм.

Эх сурвалж: Eagle.mn