Таван тивээс нэг тугийн дор цугласан тамирчид Солонгост 20 орчим хоног өвлийн спортын талбарт амжилт ялалт, баяр гунигтай нэгэн олимпийг хамтдаа дуусгалаа."Пёнчан-2018" өвлийн олимпийн наадам хэдхэн хоногийн өмнө өндөрлөж, улс улсын шигшээ багийн тамирчид эх орны зүг хөлгийн жолоо залцгаалаа.

Монгол Улсаас цанын спортын төрөлд хоёр тамирчин маань энэ олимпод өрсөлдсөн бөгөөд өмнөх амжилтаа ахиулсан нь тэмдэглүүштэй зүйл болов. Олимпийн замд хурд хүчээ сорьсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өчигдөр эх орондоо ирж, гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө халуун дотноор уулзацгаасан байна.