Япон улсын Корокоро сар тутмын хүүхдийн комик сэтгүүл Чингис хааны хөрөг зургийг доромжилсон дүрстэй зургийг нийтэлжээ. Тус зурагны асуудлаар Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргал Японы гадаад харилцааны яаманд албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ.
Тэрээр мэдэгдэлдээ “Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна.
Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна” гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ
Энэ талаар цахим ертөнцөд тархаад буй бичлэгт иргэд ийнхүү сэтгэгдлээ үлдээжээ.