Канад улсын ‘Create Dav’  зуны богино хугацааны тэтгэлэгтэй сургалтын бүртгэл эхэллээ

Канад улсын ‘Create Dav’  зуны богино хугацааны тэтгэлэгтэй сургалтын бүртгэл эхэлжээ. Уг  хөтөлбөрт хамрагдагсад нь Канадын Йорк их сургуульд /York University/ дата шинжлэх ухаан, визуал судалгааны чиглэлээр олон улсын өндөр төвшний лаборатори бүхий суурь орчинд суралцан, дадлагажих боломжтой болно. 

Тэтгэлэгт хөтөлбөрт  тавигдах шаардлага:

  • Монгол улсын их дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байна.
  • Шинжлэх ухаан, дата судалгаа сонирхдог байх бөгөөд үүнийгээ зорилго тодорхойлох эссэгээр илэрхийлэх /өргөдөлд тодорхой тусгагдсан/

Тэтгэлгийн хэмжээ:

  • Олон улсын оюутан залуустай хамтарсан судалгаа хийх
  • Сургалтын хугацааны  бүх зардлыг олгох бөгөөд өргөдөл илгээхэд үнэ төлбөргүй. Тэнцсэн тохиолдолд суралцагч тодорхой хэмжээний мөнгөн барьцаа үлдээх шаардлагатай.

Өргөдөл хүлээн авах: 

  • Гуравдугаар сарын 26 хүртэл цахим өргөдөл хүлээн авна.
  • Дөрөвдүгээр сарын 9-ны өдөр хариу зарлана.
  • 2018 оны долоодугаар сарын 3-6-ны хооронд Канад улсад очсон байна.

Өргөдөл илгээх цахим хаягыг ЭНД дарж авна уу.

Тэтгэлгийн таларх илүү дэлгэрэнгүй мэдэллийг доорх цахим хаягаас аваарай.