3 сарын 1-ээс 7 хоног бүх музей ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 3 сарын эхний 7 хоногт "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх музей 2018 оны гуравдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 8-ний өдрийн хооронд  шилдэг  үзмэрүүдээ  дэлгэн иргэдэд  ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэхээр боллоо. 

Та бүхэн анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ  Монголынхоо түүх соёл, өвөг дээдсийнхээ хийж бүтээсэн түүхийн үнэт өвтэй танилцаж, Монгол бахархалыг бий болгоорой. 

Музей үзэх маршрутын талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.