ЕБС, цэцэрлэг, эмнэлгийн эрчимт эмчилгээ, хүүхдийн тасагт олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд шалгалт хийлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах 120 дугаар сургуульд Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч даргын баталсан удирдамжийн дагуу Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Цэрэнханд, 120 дугаар сургуулийн дунд ахлах ангийн менежер Б.Алтантуулыг байлцуулан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд нийт 19 ширхэг олгосон анги танхимд хүрээлцээтэй, төхөөрөмжийг зориулалт, зааварын дагуу байрлуулсан байна.
Шалгалтаар Саммит компьютер технологи компани нэмэлтээр олгох ( фильтер) цэвэршүүлэгч дагалдуулан өгөгдөөгүй байна. Хяналт шалгалт цааш үргэлжилж байна.