Монголын ахмад тэшүүрчид ДАШТ-ээс анхны медалиа авлаа

Италийн Торонто хотод тэшүүрийн ахмадын ДАШТ хэдхэн хоногийн өмнө болж, Монголын гурван тамирчин амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд Монголын тэшүүрийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Н.Оюунчимэг баг ахалж, дасгалжуулагчаар ажилласан бөгөөд 500, 1000, 1500 метрийн зайд үзүүлсэн нийлбэр дүнгээрээ Л.Алтанцэцэг 60-64 насны ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Мөн энэ зайн 54-59 насны ангилалд Н.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртжээ. Монголын ахмад тэшүүрчид ДАШТ-д анх удаа оролцохдоо хоёр медаль хүртсэн нь бахдам амжилт юм.Тус тэмцээнд 17 орны 250 тэшүүрчин өрсөлдсөн бөгөөд тэдний тэн хагас нь олимп, ДАШТ-д оролцож явсан туршлагатай тамирчид аж. Ийнхүү Италийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг тэшүүрийн ахмад тамирчид хоёронтоо намирууллаа.