Материалимпекс, Тавантолгой компаниудын хувьцаа хамгийн их уналттай байна

Энэ сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 274,580 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Тодруулбал, "Евроазиа Капитал Холдинг" (SUN+15.00%) болон "Түшиг Уул" (TUS+14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" (MIE-13.16%), "Тавантолгой" (TTL-9.70%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,997 ширхэг үнэт цаасыг 197.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20001.38 нэгж болж, 3.38 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,413,079,369,346 төгрөг боллоо хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллэв.