Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиар яллагдагчаар татсан тухай өнөөдөр мэдээллээ.
Прокуророос түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар хэд хэдэн удаа дуудсан боловч орон нутаг, гадаадад томилолттой шалтгаанаар ирээгүй гэнэ. Тиймээс дараагийн шат болох албадан ирүүлэх ажиллагаа хийхээр болсон байна.
Хохирогчдын өмгөөлөгчдийн хувьд Д.Гантулгыг яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахаас өмнө ямар нэгэн нэмэлт мэдээлэл авах, өгөх боломжгүй байгаа аж.