Kлон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас өнөөдөр дэлхий даяар 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлалаа.
Индексийг гаргахдаа олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 оноог хүртэл дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига ноцтой хэмжээнд байгааг харуулж байгаа юм.
Манай улсын хувьд 2016 оны үзүүлэлтээр 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2017 онд 36 оноо авснаар 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдлээ. Энэ үзүүлэлтээс харвал Монгол Улс хоёр жилийн дотор 31 байраар ухарсан байна.
2017 онд авлигын эсрэг тэмцлээрээ Шинэ Зеланд (89 оноотой), Дани (88 оноотой) тэргүүлсэн бол Сири (14), Өмнөд Судан (12), Сомали (9) улсууд жагсаалтад сүүл мушгижээ.