Өнөөдөр засгийн газар  хуралдана

Засгийн газар өнөөдөр 13.00 цагаас хуралдана. Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг ч өчигдөр хуралдаанаа хойшлуулсан юм. Энэ удаагийн хуралдаанаараа таван асуудал хэлэлцэж, зургаан асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна. 

Мөн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах ажээ.