Аргентин улс руу визгүй зорчихоор боллоо

Бүгд найрамдах Аргентин улстай харилцан визгүй зорчих асуудлыг өнгөрсөн онд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Монгол Улс, Бүгд найрамдах Аргентин улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм.

Хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоноор 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн монгол иргэд 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо. Аргентин улс нь Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжтой болсон 20 дахь улс юм.

Гадаад харилцааны яамны зүгээс эдгээр улсын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж улс орнуудтай яриа хэлэлцээ явуулж байгаа ажээ. Монгол Улсын иргэд ямар 20 улсад, хэд хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтойг дараахь жагсаалтаас харна уу.