Монгол Улсын Засгийн газар маргааш буюу 2018 оны 2 дугаар сарын 14-ний 13:00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах цогцолбор байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Мөн Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцсон болон НҮБ-ын ЕА-н чуулганд оролцсон дүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсох юм байна.