Монгол-Хятадын хилийн авто замын боомт баяраар дөрөв хоног амарна

Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын "Монгол Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай" хэлэлцээрт заасны дагуу орон даяар өргөн тэмдэглэдэг, тухайн улсын үндэсний хэмжээний баяраар хоёр тал хилийн боомтуудаа хааж амардаг журамтай.

Энэ журмын дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд сар шинийн баяраар дөрөв хоног буюу энэ сарын 15-18-нд амарна. Монголын цагаан сар энэ сарын 16-18-нд, Хятадын цагаан сар 15-17-нд тохиож байгаа юм.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.