Аргентины Буэнос-Айрес хотод залуучуудын зуны олимпийн III наадам 10-аар сарын 6-наас 16-ны хооронд болно. Тэгвэл тус наадмын медалийн загвар сонгогдсоныг албан ёсоор танилцууллаа.
Нээлттэй сонгон шалгаруулалтаас Индонез улсын 18 настай Мухамед Фарид Хусен хүүгийн “Ялалтын буудлага” (Firework of Victory) бүтээл нь сонгогджээ.
Энэхүү медалийн загвар гаргах төсөлд 50 орны 300 гаруй уран бүтээлч өөрийн загваруудаа илгээсэн байна. Сонирхуулахад энэ наадмаас Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд нар алт, чөлөөт бөхийн төрөлд О.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж байв.
Эх сурвалж: eagle.mn