Монголбанк 2018 оны 1 дүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 1 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.