Засгийн газрын 2016 - 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан билээ. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын УИХ-аар батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм.
Ахмадууд энэхүү насны хишгийг авахдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах юм байна.
Журамд тусгаснаар ахмадууд энэхүү насны хишгийг авахдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах юм байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болох бөгөөд ингэхдээ иргэний цахим үнэмлэх авч ирж, насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх ёстой.
Ингээд ирэх сарын 25-наас хойш Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй банкуудаар дамжуулан авах ёстой юм байна.
Дашрамд дурдахад, тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой юм.
Түүнчлэн насны хишгийн зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ жил нийтдээ 122 мянга орчим ахмад хамрагдана аж.
ХУУЛЬ БАТЛАГДСАНААР :
- 65-69 настанд 50 000
- 70-79 настанд 80 000
- 80-89 настанд 150 000
- 90 түүнээс дээш настанд 250 000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм.

М.Саран