Хүүхдийн мөнгөний хамрагдалт 60 хувь байгааг 80 хувь болгохоор ярилцаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа Төрийн ордонд тайлагнаж байна.  Энэ үеэр олны шүүмжлэлийг дагуулсан зарим асуудлыг Олон улсын валютын сантай тохиролцсон талаараа ийнхүү мэдээлээ. 

"У.Хүрэлсэх, Бид ОУВС-ийн төлөөлөгчид бид дөрвөн асуудлыг ярилцлаа. 

Нэгдүгээрт, Эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтийг нээхээр боллоо. Өөрөөр хэлбэл сонголт хийх боломжийг нь нээж өгөхөөр боллоо.  Монгол хүний дундаж наслалт 67 болсон. Тийм учраас  зарим нь эрт тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байна. Мөн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмж байсныг 3 сараар нэмэхээр боллоо. 

Хоёрдугаарт, ХҮОАТ-ыг 3 шатлалтай байсныг нэг шатлалтай буюу хуучнаараа хэвээрээ үлдлээ. 

Гуравдугаарт, цалин нэмэх асуудал. 2019 он цалин тэтгэмжийг нэмнэ. 

Дөрөвдүгээрт, Хүүхдийн мөнгөний хамрагдалт 60 хувь байгааг 80 хувь болгохоор ярилцаж байна. 

Энэ мэт асуудлуудыг ОУВС-тай бид ярилцаж байна. Ард иргэдийн амьдралд хэрэг болохуйц шийдвэр гарна гэж бодож байна. Ард иргэдийн санаа сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг бид шийдвэрлэнэ" гэлээ.