​Татварын нэмэгдлийг буцаан 10 хувь болголоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа Төрийн ордонд тайлагнаж байна.  Энэ үеэр олны шүүмжлэлийг дагуулсан зарим асуудлыг Олон улсын валютын сантай тохиролцсон талаараа ийнхүү мэдээлээ. 

Энэ үеэр тэрээр ОУВС-тай тохиролцож, Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг буцааж 10 болгож буйгаа зарлалаа.

Тодруулбал,  ХХОАТ-ын дөрвөн шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгож байгаа аж. 

Тэрээр бид энэ мэт асуудлуудыг ОУВС-тай бид ярилцаж байна. Ард иргэдий амьдрал хэрэг болохуйц шийдвэр гарна гэж бодож байна. Ард иргэдийн санаа сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг бид шийдвэрлэнэ" гэлээ.