Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт 100 хоногийн ажлын үр дүнгийнхээ талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Энэ үеэр олны шүүмжлэлийг дагуулсан зарим асуудлыг Олон улсын валютын сантай тохиролцсон талаараа мэдээллэв.
"У.Хүрэлсүх: ОУВС-тай тохиролцож, Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг буцааж 10 болголоо. ХХОАТ-ын дөрвөн шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгож байна. Энэ мэт асуудлуудыг ОУВС-тай бид ярилцаж байна. Ард иргэдий амьдрал хэрэг болохуйц шийдвэр гарна гэж бодож байна. Ард иргэдийн санаа сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг бид шийдвэрлэнэ" гэв.
Тэрээр "ОУВС-тай хийж буй гэрээ хэлцэл 5 дахь хоног дээрээ үргэлжилж байна. ОУВС-гийн төлөөлөгчидтэй бид дөрвөн асуудлыг ярилцлаа.
Нэгдүгээрт, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтийг нээхээр боллоо. Өөрөөр хэлбэл иргэдэд сонголт хийх боломжийг нь нээж өгч буй юм. Монгол хүний дундаж наслалт 67 болсон. Тийм учраас зарим нь эрт тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байна. Мөн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмж байсныг 3 сар болгохоор боллоо" гэв.