“Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг сэргээн зохионо

“Хатан эрдэнэ” эмэгтэйчүүдийн холбооноос “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг сэргээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн анх 1989 онд зохиогдож байсан бөгөөд анхны шалгаруулалтын сайхан бүсгүйгээр мисс Н.Биндэрьяа түрүүлж байжээ.


“Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдаан 2007 оноос хойш түр завсарлаад байсан бөгөөд уралдааныг сэргээн, зохион байгуулахаар болсон байна.Оролцогчдын бүртгэл нэгдүгээр сарын 11-22-ныг хүртэл үргэлжлэх аж. 


Уралдааны тэргүүн байрын эзэн Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох бөгөөд дэд байр эзэлсэн мисс Эрдэнийн шигтгээт  титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн мод” болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд ч мөн энэ шалгаруулалтаас тодорно.