Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  Ш.Батхүү нарт  /6/  холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд  шүүх хуралдааныг  хойшлуулж  2021 оны 10 дугаар сарын 06 -ны өдрийн 10:00 цагт товлолоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар