УИХ-ын гишүүн Д.Мурат Бахытгүл хэмээх эмэгтэйг нэр хүндэд нь халдсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаад байгаа. Тэгвэл уг эмэгтэй УИХ-ын дарга, болон УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандан гомдол гаргаад байгаа аж.
Түүний гомдлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Монгол Улсын Их Хурлын дэргэдэх
Ёс зүйн дээд хороонд
2017.10.13 Баян-Өлгий аймаг
Миний бие Бекболат овогтой Бахытгүл нь 1981 онд төрсөн, дээд боловсролтой, багшийн мэргэжиптэй, одоо Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын ажилтай, хүүгийн хамт Баян-Өлгий аймгийн 11 дүгээр багт оршин суудаг. Миний бие Б.Бахытгүл нь УИХ-ын гишүүн Дакейн Муратыг аймгийн "Эрчим" ХХК-ны захирлаар ажиллаж байх үеэс таньж мэддэг ба заримдаа ажил хэргийн шугамаар холбоотой байсан үе бий юм.
УИХ-ын гишүүн Д.Мурат нь 2017 оны 06 дугаар сараас хойш Б.Бахытгүл намайг байнга хэл амаар доромжилсон мессэж илгээх, миний тухай удаа дараа хүмүүст муулж, миний нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж ирлээ. Тэрээр Б.Бахытгүл намайг доромжлохдоо янз бүрийн хүмүүстэй холбон хардах, намайг чөтгөр, шулам, янхан, банзал гэж байнга дуудаж сүүлд Д.Мурат нь миний төрүүлсэн аав, ээжийг минь хүртэл хэл амаар доромжилдог боплоо.
Д.Мурат нь Б.Бахытгүл надад өөрийнхөө фейсбүкээр өөрийнхөө шалдан, нүцгэн зургуудаа явуулдаг, надад хайртай дуртай гэд бичдэг, намайг хардаж байдаг юм. 2017 оны 07 дугаар сард Өлгий суманд УИХ-ын гишүүн Д. Мурат туслахтай хамт бид гурав уулзсан ба би түүнд цаашид намайг хэл амаар доромжилж янз бүрийн мессеж бичих юм бол хуулийн байгууллагад хандан гомдлоо шийдвэрлүүлэх болно гэж хэлэхэд намайг туслахынхаа нүдэн дээр Д.Мурат зодож, үсийг минь зупгааж, энэхүү балмад ажиллагааны явцад миний зүүж явсан нүдний шил, ээмэг хагарсан, миний тархи доргиж, гар хөл маань хөхөрсөн юм. Миний бие Б.Бахытгуп нь тэр өдөр болсон үйл явдлыг цагдаад хандаж чадаагүй. Маргааш нь Д.Мурат нь манай гэрт туслахаа явуупж надад мөнгө өгье, орон сууцны зээлийг хааж өгье, цагдаад битгий гомдол гарга гэж гуйж байсан юм. Д.Мурат нь миний аав, ээж рүү танай охины зээлийн асуудапд туслья, ажил төрөлд орно гэвэл ажилд оруулья гэж ярьж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 03-нд надад хамгийн сүүлийн удаа уулзья гэж байхаар нь бид хоёр уулзсан. Тэр өдөр Д.Мурат нь надад ууттай мөнгө авч ирж хүчээр өгч, надаас цаашид миний бие, эцэг эхийн зүгээс ямар нэгэн гомдолгүй, асуудал үүсгэж хуулийн байгууллагад хандахгүй гэх утгатай бичгийг хүчээр, дарамтапж бичүүлж авсан.
Миний бие Б.Бахытгүл нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 17-ныг хүртэл БНСУ-ын Сөүл хотод Олон улсын хурал, семинарт оролцох бопсон ба хот очих үед дахин дахин мессеж бичиж, уулзья гаргаж өгнө гээд байсан ба ингээд Д.Мурат намайг дахин эодох болов уу гэж айгаад Д.Мураттай уулзаагүй Солонгос улс руу явсан. Гэтэл түүнээс хойш Д.Мурат өдөр болгон хайртай, дуртай, чамайг саналаа гээд дахин дахин мессеж бичиж, фейсбүкээр залган намайг тэнд байсан олон орны хүмүүстэй холбож хардан, Солонгос руу 2017 оны 09 дүгээр сарын 14-нд араас очиж надтай уулзсан. Гэтэл хотод ирээд миний гар утсыг авна гээд удаа дараа жолоочтойгоо ирж уулзан, сүүлд намайг хоолонд орьё гээд гэрийнхээ хажуудах зоогийн газарт дуудаж, гарсны дараа дахиад л зодсон. Д.Мурат нь миний утас булаацалдаж толгой руу цохин, алгадан, машинаас буулгаж өшиглөн, маш ихээр дарамталж сүүлд миний бие таксинд сууж амиа авч гарч зугтасан. Энэ бүх болсон үйл явдлыг Д.Муратын туслах болон жолооч нь сайн мэдэж байгаа. Тэр өдөр Д.Мурат миний төрүүлсэн эцэг, эх рүү утсаар залган ахмад настуудыг дарамталж, мөнгө өгсөн, бичиг авсан та нар юу ч олж долоохгүй, би хуулийн бүх хүнийг танина гэх маягаар сүрдүүлсэн. Миний бие Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Муратад дахин дахин зодуулсны улмаас миний тархи толгой доргиж, толгой маш ихээр өвддөг болсон ба одоо Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, эмчипгээ хийлгэж байгаа. Миний бие Д Муратын эхнэрт энэ бүх асуудлыг утсаар хэлсэн. Миний ээж болох А.Анипа нь Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт насаараа тоо бүртгэгч-диспетчерийн ажил хийж байсан ба одоо УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамт олон жил ажилласан юм. Д.Мурат нь миний ээжийг Х.Баделханы амраг авгай байсан гэж мессеж бичиж доромжилсон. Одоо надад бүх мессеж, зураг, бичлэг нь бэлэн байна. Ард түмний сонголтоор төрийн өндөр албан тушаалтан УИХ-ын гишүүн Д.Мурат нь ёс зүйгээ ноцтой зөрчиж байна. Энэ асуудлаас болж 2017 оны 10 сарын 09-ний өдөр туслах болох Б.Адилбекийг ажлаас гаргасан байна. Жолооч Елузах нь өөрийнх нь дүү юм.
Иймд Д.Мурат нь Б.Бахытгүл нь миний эцэг, эх ийг доромжилж, сэтгэл санааны болон эрүүл мэндийн, гоо сайханы хувьд хохирол учруулсан тул ийм ёс зүйгүй, хүнлэг чанаргүй, эмэгтэйчүүд, ахмад настныг доромжипдог Д.Муратад УИХ-ын ёс зүйн хорооны дүрэм, журмын дагуу хатуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Б.Бахытгүл би одоо хотод биеэ эмчлүүпж байгаа ба Та бүхэн шаардлагатай бол Б.Бахытгүл надаас гомдлын талаар нэмэлт мэдүүлэг авахад би бэлэн байна.
Жич: Гомдолд холбогдох бичиг баримтуудыг хавсаргав.
ГОМДОЛ ГАРГАСАН
Б.БАХЫТГҮЛ