Тэтгэвэр барьцаалсан зээл авбал сарын тэтгэврийг бүгдийг зээлийн хүүд суутгаж байв. Энэ нь ахмад настны амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Иймд тэтгэврийн 70 хувийг зээлд суутгаж, үлдэх хувийг ахмадуудад олгохоор боллоо.
Өнөөдөр 12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголбанк, арилжааны банкууд хамтран байгуулж буй уг санамж бичгээр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь, хугацаа нь 12 сар болж уртсах боломж бүрджээ.
М.Саран