Засгийн газар дөнгөж сая ээлжит бусаар хуралдаж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг УИХ-ын тогтоолын дагуу төрийн мэдэлд шийдвэрлэлээ. Тодруулбал, Засгийн газар Худалдаа хөгжлийн банкны "Эрдэнэт"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан санхүүгийн эх үүсвэр нь хууль бус байсан гэж үзсэн байна. Түүнчлэн, Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон эх үүсвэрээр худалдан авалт хийсэн гэж үзжээ.
Ингэхдээ "Монголын зэс корпораци"-ийн эзэмшилд буй 49 хувийг суутгах замаар төрийн мэдэлд оруулах аж.
Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өгсөн юм..