ҮСХ-ны дарга А.Ариунзаяа "Улс орон даяар мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Тооллого явагдсанаас хойш 10 хоногийн дотор урьдчилсан дүнгээ танилцуулж байна. Жилийн эцсийн малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгдсэн байна.
2017 онд малын тоо 5 төрөлдөө өссөн үзүүлэлттэй. Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна. 4 бог мал тутмын 3 нь хонь, 1 ямаа гэж өсгөн үржүүлж байсан бол одоо 2 хонь, 2 ямаа болсон байна. Энэ нь бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа юм. Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд малын тоогоороо тэргүүллээ.
Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлсэн. Малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрсэн бөгөөд өмнөх оныхоос 2.3 хувиар өсжээ.
200 хүртэл малтай өрх өмнөх оныхоос 1.8 функтээр буурчээ. Бага малтай өрхийн тоо буурч, их малтай өрхийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Шинээр малтай болсон өрх 17 мянга байна. Баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхийн тоо өссөн. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах болсонтой холбогдуулан малчдын мэдээллийг илүү тодорхой болгосон.
302.5 мянган малчин байна. Нийт малчдын 44.2 хувь нь зээлтэй" гэв.