УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүдийн ихэнх нь утааны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.
Энэ талаар УИХ-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, "Утаа анхаарал татсан асуудал болсон. Эл асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэлтгүй ажиллах шаардлагатай байна. Сүүлийн 2-3 өдөр иргэд утсаар маш их санал хүсэлт ирүүллээ. Иргэдийн бухимдах нь аргагүй. Эрүүл мэндийн салбар дахь ачаалал ихэслээ. Иймд чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсэг байгуулья. Он гарангуут ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, тодорхой чиглэл гаргая" гэлээ.