Өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангиас хоёр хоригдол оргожээ. Одоогоор оргосон хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хоригдол оргосон мэдээг авч эрэн хайх ажиллагааг орон даяар яаралтай эхлүүлсэн аж.