Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр МУГЖ Б.Батзаяад байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Хошин урлагийн продакшнуудын захирлууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид "Азтай бадарчин" наадмыг санаачлагч, нэгэн үе “Шинэ үе” продакшнаар овоглож явсан МУГЖ Б.Батзаяад байр өгөх асуудлыг шийдэж өгөх талаар дэмжлэг хүссэн аж.
Тэдний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүлээн авч, анхаарал хандуулан урлагийн нэгэн оргил эрхэм хүнд ийнхүү өргөө гэрийнх нь түлхүүрийг гардуулан өгчээ.