ЭМЯ: Шинээр 1443 тохиолдол бүртгэгдэж, 2000 иргэн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1443 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 2000 хүн эдгэрчээ. Мөн зургаан иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.  Шинээр бүртгэгдсэн халдварын 442 нь Улаанбаатарт, 1001 нь орон нутагт бүртгэгдсэн байна.