Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөлийн хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 20-нд болж өнгөрлөө. Токио хотын Кокүгикан ордонд болсон уг хурлаар аварга Харүмафүжи, Таканоива нарын асуудлаар холбогдох хүмүүст шийтгэл оноосон билээ. "Аварга Хакүхо М.Даваажаргалын 1.5 сарын цалингийн торгууль ногдуулахаар болжээ. Мөн Аварга Какүрюү М.Анандыг ч сарын цалингаар нь торгохоор шийдсэн байна. Сумогийн Ёкозүна буюу аварга цолтны сарын цалин ойролцоогоор 2 820 000 иен байдаг аж. Энэ нь 60 сая төгрөгтэй тэнцэх юм. Тэгэхээр Хакүхогийн нийт торгууль 90 сая төгрөг, Какүрюү 60 сая төгрөгийн торгуулийн төлөх ажээ.
Ёкозүна нар нэг удаа түрүүлэхэд багаар бодоход 10 сая иен буюу 210 сая төгрөгийн шагнал авдаг гэвэл аваргуудын торгууль тийм ч хүнд тусахгүй бололтой.
Хамгийн сонирхолтой нь Сүмогийн холбооны ерөнхийлөгч өөрийн биеийг “Удирдлагын хувьд алдаа гаргаж, шуугиант асуудлыг шийдэхдээ удсан ” хэмээн үзэж өөрийн 3 сарын цалингаа холбоондоо буцааж өгнө хэмээн мэдэгдсэн явдал байлаа.
Эх сурвалж: Eagle.mn