Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээ эхлэх болоогүй

Иргэд хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээг өнөөдрөөс мөрдөж, шууд эм авч болно гэсэн ойлголттой байсан. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас хөнгөлөлттэй эм олгох шинэчилсэн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газраас хийсэн мэдээллээр бол хөнгөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээг өнөөдрөөс мөрдөхгүй юм байна. 

"Дээрх үйлчилгээг шуурхай нэвтрүүлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж, холбогдох асуудлыг судалж байгаа. Хөнгөлөлттэй эм олгохдоо эмийн сангуудтай гэрээ байгуулан ажилладаг. Эдгээр эмийн сангийн эмийн хангалтыг 90 хувьд хүргэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ил тод байрлуулах зэрэг ажил үргэлжилж байна. Тодруулбал, 300 гаруй эмийн санд шалгалт хийж байгаа. Энэ явцад багагүй зөрчил илэрч байна. Энэ асуудлыг эхлээд шийднэ. Мөн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчилнэ. Энэ мэтчилэн бэлтгэл ажлыг хангаж дууссанаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг сард хоёр удаа жор бичдэг байсныг өдөр бүр болгох, эмийн сангууд санхүүжилтийн хүрээнд өдөр бүр эм олгох боломжтой болно" гэдгийг мэдэгдсэн юм. 

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт: