ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрийг нь гутаасан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эсрэг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Шүүх түүний гомдлын дагуу хэрэг үүсгэжээ. Энэ талаар Ж.Батзандан гишүүн өөрийн цахим хуудсандаа “Хүн ална гэж заналхийлсэн нөхөрт хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил нэг иймэрхүү байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.