2018 онд трэнд болох 10 машин

Автомашины үйлдвэрлэл эрхлэгчид хуанлин цагаас түрүүлж ажилладаг. Тэд хэдийнэ 2018 оны шинэ загваруудаа автомашин сонирхогчид болон хэрэглэгчиддээ зориулан бэлэн болгожээ. Ирэх онд трэнд болох шилдэг машинуудын жагсаалтыг “Toyota Camry”, “Ford Expedition”, “Honda”, “Kia” гэх мэт аж үйлдвэрүүдээс гадна зарим сонирхолтой цоо шинэ загварууд гарч ирэх гэж байна. Ингээд 2018 онд эзнээ хүлээж буй шилдэг 10 машинтай танилцъя. 

1. “Toyota Camry” / Camry Hybrid

“Toyota Camry” нь Америкт хамгийн шилдэг борлуулалтай автомашин юм. Тэр урьдын адил шинэчлэгдэж, гайхалтай загвартайгаар 2018 оныг угтах гэж байна. Ирэх оны загвар нь өөрчлөгдөхийн зэрэгцээ стандарт аюулгүй ажиллагааны олон технологитойгоос гадна тун хүчирхэг хөдөлгүүртэй байна.  Тодруулбал, 2018 оны Camry нь жижиг, урт, өргөн хүрээтэй байхаас гадна тансаг зэрэглэлийн, спорт болон хайбрид загварын “эрлийз” байх аж. Хөдөлгүүрийн стандарт нь 2.5 литрийн дөрвөн цилиндртэй, шинэчлэгдсэн “V6” болон хайбрид холимог хөдөлгүүртэй байна. Түүнчлэн бүх шинэ Camry нь “Toyota Safety Sense”-ийн дэвшилтэт цахим аюулгүй ажиллагааны аппарат, жолоодлогын тусламжийн технологи бүхий стандарттай бүтээгджээ. Эдгээр нь явган зорчигчийг илрүүлж, автомат хурдны хайрцгийн тусламжтайгаар хурдыг тохируулах, эгнээ хадгалахад туслах үйлдэл болон автомат өндөр цацраг зэргийг агуулжээ.

2.  “Honda Odyssey”

2018 оны турш Хондагийн шинэ загвар “Honda Odyssey” өрсөлдөх чадвартай байна гэдгийг судлаачид онцолж байна. Ирэх онд худалдаанд гарах “Odyssey”-ийн хоёр дахь эгнээний суудал нь нэг тал руугаа гулсаж, гурав дахь эгнээнд хүрэхийн зэрэгцээ насанд хүрээгүй зорчигчдыг хамгийн аюулгүй тээвэрлэх боломжийг олгоно. Дотор камерын систем нь зорчигчдын анхаарлыг төвлөрүүлэхэд туслах ба "Тэр надад хүрч байна" гэсэн дохиог өгснөөр зөрчлийг төгсгөл болгох аж. Мөн “Honda Cabin Talk” функц нь урд талын суудлаас хоёр, гурав дахь эгнээний зорчигчидтой аудио систем ашиглан ярих боломжийг олгох бөгөөд тэд арын суудлаас чихэвчийг ашиглаж ярьж болох аж. “Хонда” компани 2018 оны шинэ загвараа хаврын сүүл, зуны сарын эхээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. 

 3. “Ford Expedition”

“Ford Expedition” нь урт хугацааны турш ижил, төстэй загвартай байсан. Тэгвэл 2018 оны “Форд экспедиц” нь ган биш хөнгөн цагаанаар хийгдсэнээрээ онцлогтой. Энэхүү төмрийн шинэ хослол нь түлшний хэмнэлтийг сайжруулах эдийн засгийн нөлөөтэй ажээ.  Мөн технологийн хүч чадал сайтай, аюулгүй ажиллагааны өндөр технологи, жолоодлогын тусламжийн бүхэл бүтэн хувилбарыг агуулсан байна. Үүнээс гадна “Apple CarPlay” болон “Android Auto”-г дэмждэг хамгийн сүүлийн үеийн “SYNC 3 infotainment” систем суурилуулжээ. Мөн бүхээгийн хэсэгт зургаан “USB” оролттой тул зорчигчид тусгай зориулалтын “4G LTE” системээр “Wi-Fi” болон “Hot pot”-д холбогдох боломжтой гэнэ.  

Тус загварыг ирэх намар худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч үнийг зарлаагүй байна. Ирэх онд “Ford Expedition”-оос гадна 5.0 литрийн багтаамжтай “V8” хөдөлгүүртэй “Ford Mustang”, нэг литрийн багтаамжтай супер хэмнэлттэй хөдөлгүүр, гурван цилиндртэй турбо хөдөлгүүртэй “Ford EcoSport”-ын шинэлэгдсэн загварууд худалдаанд гарахад бэлэн болжээ. 

4. “GMC Terrain”

“GMC”-ийн алдартай “Terrain” компанийн SUV нь 2018 онд дахин шинэчлэгдсэн бөгөөд шинэ загвар нь илүү зоримог шийдэлтэй болжээ. Гол өөрчлөлт нь хөдөлгүүр. Гурван хөдөлгүүртэй бөгөөд турбо хөдөлгүүр нь 1.6 литрийн дизель  хэмнэх боломжтой аж. Шинэ бензин хөдөлгүүрт турбо нь 9 шатлалт автомат хурдны хайрцагтай.

Бүх “Terrain” нь зүтгүүр сонгох системтэй бүтээгджээ. Ингэснээр жолооч “SUV”-ийн жолоодлогын хөдөлгөөн, хурдыг тааруулах боломжийг олгох гэнэ.  

5.“Kia Stinger”

Өндөр чанартай спорт загварын машинуудын тухай бодох үед “Kia” таны толгойд буухгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч 2018 оны “Kia Stinger” “Детройт авто шоу”-г буулган авсан юм. Шинэ загвар ирэх жил АНУ-д худалдаалагдана.

Хоёр моторын сонголттой буюу хос турбо хөдөлгүүр бүхий 3.3 литрийн багтаамжтай, V6 хөдөлгүүр нь  365 морины хүчтэй ажээ. Үйлдвэрлэгчдийн тооцоолсноор “Kia”-ийн шинэ загвар ердөө л 5.1 секундэд 0-62 км/цаг хүртэл хурдлах хангалттай хүчтэй гэнэ. Мөн бүх дугуй хөтлөгч нь стандартын дагуу бүтээгджээ. Одоогоор үнээ зарлаагүй байна.

6. “Lexus LS”

“Lexus” компани 2018 онд зах зээлд хоёр бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна. Тэдний тэргүүлэх загвар болох ”LS” бүрэн шинэчлэгдсэн ба динамик хэлбэртэй болжээ. Урд талаасаа илүү урт, илүү өргөн бас намхан харагдана. Харин тэнхлэг хоорондын зай нь 1.3 инч аж.

Шинэ “LS”-ийн стандарт хөдөлгүүр нь хос турбо 3.5 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр бөгөөд энэ нь 415 морины хүчтэй юм байна. Мөн 10 шатлалт автомат хурдны хайрцгийг ашиглан дөрвөн дугуйг жолоодох сонголттой аж. “LS” нь тэргүүлэх тансаг зэрэглэлийн суудлын автомашин юм. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дэвшилтэт технологиудаас гадна эгнээ байрлал эзлэх, явган зорчигчийг илрүүлэх, хяналтын системтэй байдаг.  Одоогоор үнэ зарлагдаагүй ба шинэ загвар энэ оны эцэс гэхэд худалдаанд гарах аж.

Түүнээс гадна “Lexus LC” нь “LF-LC”-ээс ч өндөр үзүүлэлттэй, тансаг зэрэглэлийн спорт машин худалдаанд гарахад бэлэн болжээ. Тус машин энэ хавар худалдаанд гарах ба “LC 500” нь 92,000 ам.долларын үнэтэй байх бол “LC 500H” эрлийз загвар нь 96,510 ам.доллараар үнэлэгдэх аж. Энэхүү шинэ загвар нь хүчний хувьд 3.5 литрийн багтаамжтай “V6”  хайбрид хөдөлгүүр болон 471 морины хүчтэй “V8” хөдөлгүүртэй, өндөр гүйцэтгэлтэй купертэй аж.

7. “Toyota CH-R”

Дөрөвдүгээр сарын борлуултын үзэсгэлэнгээс харахад “Toyota”-ийн дөрвөн хаалгатай жижиг машины шинэ загвар 22500 ам.долларын үнэтэй байна.  2018 оны “Toyota CH-R” нь илүү спортлог, хүчирхэг загвартай аж. Тус машины хувьд олон бүтээгдэхүүний нэгэн адил замын хөдөлгөөнд оролцох үед явган зорчигч хаана явааг мэдэгдэх, эгнээ хадгалах, дасан зохицох, аяллын хяналтын тусламжтайгаар яаралтай тоормослох стандарт системтэй юм. Хос дөрвөн хаалганы арын хаалганы бариул нь дээврийн тулгуур баганан дээр суурилагджээ. 

CH-R нь таван хүний суудалтай. Гэхдээ дээрх загваруудаас ялгаатай нь бүх дугуй хөтлөгч нь сонголт хийх боломжгүй аж.  

8. “Chevrolet Traverse”

Шинэчлэгдсэн “Chevrolet Traverse” энэ намар худалдаанд гарсан юм. Найман хүний суудалтай тус машин нь гурав дахь эгнээн дэхь хүүхдийн суудал суусан ч гэсэн урд хоёр эгнээнд хүрэх боломжтой бүтээгджээ. Мөн гурван мөр USB цэнэглэгч, холболттой аж.

Үүнээс гадна 20 инчийн дугуйтай, хар хромон нүүртэй спорт загварын “RS” зэрэг зориулалтын хоёр шинэ загварыг санал болгож байна.  Дотор засал, тоноглолын хувьд бүх дугуй нь хөтөлдөг стандарт технологитой, арын суудал эвхэгддэг төдийгүй бүгд арьсан бүрээстэй аж.

Зохион бүтээгчид “Chevrolet Traverse” загварыг ирэх онд дахин шинэчлэгдэхээр төлөвлөсөн байна.

9.“Subaru Crosstrek”

“Subaru” компани шинэчилсэн 2018 оны “Crosstrek”-ийг танилцуулах зорилгоор “Geneva Auto Show”-г зохион байгуулсан юм. Учир нь, энэ нь 2012 оны нээлтээс хойшхи анхны томоохон өөрчлөлт нь билээ. Гэхдээ “Subaru” шинэ загварын автомашинаа АНУ-д хараахан танилцуулаагүй байгаа юм.

Худалдан авагчид одоогийн загваруудаас илүү боловсронгуй, хүч чадал бүхий жолоодлогын системийг хийхийг хүсч байгаа болов уу. Тэгвэл “Subaru”-ийн шинэ загвар нь "EyeSight" драйверын тусламжтай, дэвшилтэт аюулгүйн системтэй аж. Тус загварын үнэ хараахан зарлагдаагүй байна.

10. “Land Rover Range Rover Velar”

2018 оны “Range Rover Velar” загвар нь “Land Rover Family” хэв маягаа хадгалсан хэвээр байна. Энэхүү машин энэ оны сүүлээр 49.900 ам.долларын үнэтэй зах зээлд гарах аж. 

“Range Rover” нь тансаг, дээд зэрэглэлийн топ загваруудын нэг билээ. Шинэ загварын тухайд дөрвөн цилиндртэй дизель хөдөлгүүр, 380 морины хүчтэй суперчаржер, V6 зэрэг гурван хөдөлгүүртэй аж. Мөн бүх дугуйг хөтөлдөг стандарттай бөгөөд бартаат замын хөдөлгүүрийг сайжруулахын тулд агаарын түдгэлзүүлэлт суурилуулжээ. Үүнээс гадна “Range Rover Velar” нь 10 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий “infotainment” мэдээллийн систэмтэй бүтээгдсэн байна.  

Дээрх загваруудаас гадна “Volkswagen Atlas”, “Alfa Romeo Stelvio”, “Volvo XC60”, “Audi Q5” зэрэг өндөр үзүүлэлттэй, тансаг зэрэглэлийн спорт болон суудлын автомашинууд трэнд болох аж.