12-17 насны хүүхдийн нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлууллаа

"Пфайзер Бион’Тех" үйлдвэрийн "Комирнети" вакцины татан авалттай холбоотойгоор 2021 оны долоодугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-17 насны хүүхдийн нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлуулж байна. Харин хүүхдийн хоёрдугаар тунгийн болон бусад зорилтот бүлгийн вакцинжуулалт хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.