Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн видео бичлэг сошиал орчинд хүчтэй тархсан билээ. Тэрээр энэхүү бичлэгтээ нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүдийн талаар дурдаж, хар тамхи хэрэглэдэг, охидтой зүй бусаар харьцдаг талаар мэдээлсэн. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн нэг болон “Алтан жолоо” группын ерөнхийлөгч В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир өөрийн фейсбүүк хуудастаа ингэж бичжээ.
Тэрээр “Номуундарийн лайвтай холбоотой буруу зөрүү мэдээлэл цацагдаж байна, тэр дундаа миний нэр энэ асуудалд дурдагдаж байгааг үзлээ. Би АНУ-д цэргийн сургуульд сурдаг учраас мэдээллээс хол байна. Эхлээд хэдэн хүүхдүүдийг буруутгаж байснаа одоо бүр Номуундарийг гутаах мэдээллүүд гарсан байх юм. Номуундарь болон нэр холбогдсон хүүхдүүдийн талаар гутаан доромжлох мэдээллүүд сошиалаар цацаад эхэлсэн нь надад харамсалтай байна.
Сошиал ертөнц гэдэг бол сайн хүнийг муу болгож, муу хүнийг сайн болгож харагдуулж чаддаг юм байна. Миний мэдэхээр Номуундарь болон манай найзууд гадуур яригдаж байгаа шиг муу хүүхдүүд биш, мөн ийм зүйл хийхгүй. Миний мэдэхээр ийм зүйл болоогүй. Хийх нь байтугай хэлж ч чадахгүй зүйлийг бидэнд тулгах юм.
Номуундарийн ярианд яригдаагүй зүйлийг ярьсан болгож, олон хүүхдүүдийг сошиалаар гүтгээд л байх юм. Хамгийн гол нь энэ мэдээллийг үзэж байгаа аав ээждээ санаа зовж байна. Хүүдээ итгээрэй, ямар хүү төрүүлж өсгөснөө та хоёр минь дэндүү сайн мэдэж байгаа, хүү нь ийм зүйл огт хийгээгүй шүү. Мөн найзууддаа хэлэхэд хатуужилтай байгаарай. Үнэн олдоно гэж найз нь итгэж байна” гэжээ.
Энх-Очирын хувьд АНУ-ын цэргийн сургуульд сурдаг аж.