Цэцийн гишүүд зөвлөлдсний эцэст Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Хүчингүй болгосон заалт:
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.
Хуульч
"Үндсэн хуулийн цэцийн 2012 оны тогтоолоор хүчингүй болгосон шийдвэр бол гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээрээ баригдах гэдэг агуулга байгаа юм. Гэмт хэрэг үйлдэж байхдаа тухайн газар дээрээ баригдах, эсвэл хэргийн газар дээрээ баригдах гэдгийг өөр асуудал гэж үзэх үндэслэл байхгүй" гэлээ.
Цэцийн гишүүн "Үндсэн хуулийн 29-р зүйлд заасны дагуу гишүүний халдашгүй дархан байдлыг заасан. Халдашгүй байдлын хязгаарлалт гэдэг ойлголт бий. УИХ-ын гишүүдийг хувь хүнийх нь хувьд эрхэлж байгаа албан тушаалынх нь хувьд гишүүдийн халдашгүй байдлыг тогтоодог. Ажлын найман цагт офшор, хүчин, авлигалын хэрэгт холбогдсон бол хувь хүнийх нь хувьд биш албан тушаалтных нь хувьд шүүх гэдэг дээр хуульчид ямар байр суурьтай байна вэ?".
Хуульч "УИХ-ын гишүүн халдашгүй байх ёсгүй гэж зүтгээд байгаа юм биш. Халдашгүй байхыг давс тааруулахтай адил тааруулах ёстой. УИХ санаачлагаараа гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд оролцохгүй байна. Өмнө нь Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон тогтоолыг агуулгаар нь эргэж сэргээх асуудлыг ярьж байна.
Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж болгочихоод, халдашгүй байдлын хязгаарлалтыг тогтоочихлоо гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл энэ нь их явцуу байна. Зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь барих гэсэн агуулга явж байна. Халдашгүй байдал байх ёстой. Гэхдээ ингэснээр хэн нэгэнд хуулиас дээгүүр давуу байдал олгож болохгүй. Тухайбал АНУ-ын парламентийн гишүүд зөвхөн чуулганы хугацаанд халдашгүй байдаг".
Цэцийн гишүүн "Гэмт хэрэгтнүүдийг холдуулж байж л энэ улс орон цэвэршинэ биз дээ. Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэдэг заалтын хэргийн газарт гэдгийг нь авчихвал болж байна уу? Гэмт хэрэгт холбогдохоос бусад тохиолдолд халдашгүй байна. Тухайн парламентийн гишүүн саатуулагдаж болно. Гэхдээ тэр саатуулагдсан байрнаасаа ирээд хуралдаа суугаад конопоо дарах боломжтой эсэхийг судалсан уу?" гэлээ.
Хуульч "УИХ-ын гишүүнд хууль үйлчилдэггүй, гэмт хэрэгт холбогдсон байсан ч хэрэгсдэггүй байж болохгүй. Иргэд бид УИХ-ын гишүүдтэй адил тэгш эрхтэй баймаар байна. Тус хуулийн 6.9.1 дэхь заалтын зөвхөн энэ заалтыг авч хая гэж хэлээгүй" гэлээ.
Хуулийн заалт:
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.