ЭМЯ: 2246 хүн шинээр халдвар авч, 15 хүн эндлээ

Эрүүл мэндийн яам, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2246 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 114 656 болж нэмэгдлээ. 

Бүртгэгдсэн тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод, 901  нь орон нутагт батлагдсан байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн энджээ. Мөн хугацаанд 2825 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 76 654 боллоо.

Халдварын улмаас одоогоор 14 121 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

Хөнгөн – 9 502
Хүндэвтэр – 3143
Хүнд - 1237
Маш хүнд - 239 хүн байна.