Сүүлийн хоногт 1811 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 1811 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 111 505 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлын 1806 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах таван тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод, 823  нь орон нутагт батлагдсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 38-83 насны 15 хүн энджээ. Мөн хугацаанд нийт 834 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 70.792 боллоо.

Халдварын улмаас одоогоор 14.189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

Хөнгөн – 9.463
Хүндэвтэр – 3.365
Хүнд - 1.097
Маш хүнд - 264 хүн байна.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 25.968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа аж.