Фейсбүүк компани өчигдөр 2017 оны “Шилэн тайлан”-гаа нийтэд дэлгэлээ. Уг тайланд дэлхийн улсуудын Засгийн газруудын хүсэлттэй холбоотой болон зохиогчийн эрхийн зөрчлийн мэдээлэл багтсаныг ч мөн тайлагнасан байна. Тайланд дурдсанаар 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын Засгийн газраас Фейсбүүк компанид нийт 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлт тавьжээ.
Өнгөрсөн онуудад буюу 2013-2015 онуудад Монголын Засгийн газар нийт таван хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн бол 2016 онд гурван хэрэглэгчийн мэдээллийг хадгалж байхыг хүсчээ. 2017 онд Засгийн газруудын хүсэлтийн тоо өмнөх оныхоос 21 хувиар өссөн гэнэ.
Түүнчлэн Facebook 2017 оны эхний хагаст зохиогчийн эрх зөрчсөн дүрс бичлэг, нийтлэл, сурталчилгаа зэрэг нийт гурван сая контентыг устгасан тухайгаа мэдэгджээ.
Эх сурвалж: Eagle.mn